Зургууд
Бөөгийн сэдэвтэй зургууд


Цуглуулагчийн үг 
Био-энергээр эмчлэгч хүний хувьд бөө нар хэрхэн сүнслэг ертөнцтэй холбогддог
болохыг судлах сонирхолыг үргэлж тээсээр ирсэн юм. Анх гудамжинд өөрийн бүтээлээ арилжаалдаг зураачдаас эхлээд бөөгийн сэдэвтэй зураг худалдаж авдаг байлаа. Бөө нар хүн, ан амьтан, ургамалд орших мөнхийн ухамсар- сүнсийг хүндэлдэг бөгөөд сүнслэг ертөнцтэй холбогдохын тулд төрөл тусгай өмсгөл, малгай, хэнгэрэг хэрэглэнэ.

 

Эдгээр уран зургийн болон хайчилбар аргаар бүтсэн зургуудыг тухайн уран бүтээлч өөрийн бөөгийн тухай ойлголтод үндэслэж хийжээ. Өнөө цагийн өдөр тутмын Улаанбаатарын гудамжийг олон машинаар төсөөлөх бол 1990-ээд онд унаа, тэрэг их цөөхөн бөгөөд тэр үед Бурханы шашны Гандан хийд очих хялбар байжээ. Хийдийн дотор орвол хэрэм хашааны дагуу маш олон тооны зураач бүтээлээ олон нийтэд худалдах зорилготойгоор тавьдаг байсан ба би тэдэн дээр очин бөөгийн сэдэвтэй зураг байгаа эсэхийг асуудаг байв. Тун удалгүй зураагч нар намайг хармагцаа өөр хоорондоо “Нөгөө бөөгийн зураг цуглуулдаг эмэгтэй байна” гэж ярьж, бөөгийн зурагуудыг урдаа тавьдаг болов. Ийнхүү миний бие бөөгийн сэдэвтэй зураг цуглуулж эхэлсэн билээ.


Хэдийгээр Гандан хийдэд зураг зардаг байсан зураач нар одоо байхгүйч, гудамжинд явж байхад хааяа нэг зураг худалдаалж буй зураач нартай таарна. Тэд өөрсдийн зургийн цуглуулгыг жуулчдад үзүүлнэ. Би бөөгийн сэдэвтэй зураг байгаа эсэхийг мөн л асуудаг. Хэрэв биед нь байхгүй боловч гэрт нь байгаа гэвэл маргааш дахин уулзахаар тохирно. Зарим тохиолдолд эдгээр зураачид гэртээ очоод бөөгийн сэдэвтэй зураг зурдаг байх гэж би боддог. Монголоос нисэхээс нэг өдрийн өмнө миний цуглуулгад зориулж шөнөжин зураг зурсан зураач надруу цаг тутамд утасдаж, надтай уулзах цаг баталгаажуулж байсан удаатай. Энэ зургийн цуглуулга маань миний 20 гаруй жилийн турш Монголд очих бүртээ цуглуулсан бүтээлүүд юм. Бөөгийн сэдэвт зургийг бидэнд толилуулж буй бүх зураач нарт талархаснаа
илэрхийлье.


Эдгээр зургуудыг өөрийн музэй, галлерэйд үзэсгэнгийн журмаар тавих хүсэлтэй бол бидэнтэй холбогдоно уу.