Мультимедиа Илтгэгч

Мультимедиа Илтгэгч

Илтгэгч


Номадикэйр байгууллагын захирал ба үүсгэн байгуулагч Сас Кари өөрийн туршлага, хөгжилтэй зан чанар, зүрх сэтгэлийг олон түмэнтэй хуваалцсаар ирсэн билээ. Олон арван жилийн турш нэг удаадаа 12-500 хүнд зориулж, лекц уншдаг бөгөөд мэргэжлийн сувилагчийн зүгээс эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр, био- энергээр эмчлэгч хүний зүгээс Монголын уламжлалт анагаах ухааны тухай илтгэл тавьсаар ирсэн. Монголын уламжлалт анагаах ухааны сургалтад хамрагдсаны дараагаар тэрбээр “Өрнөдийн анагаах ухаан өвчний шинж тэмдэгийг дарж хүний биеийн системыг анагаахыг зорьдог бол Дорнын анагаах ухаан нь хүний биеийн системд нөлөөлж, өвчний шинж тэмдэгийг дарангуйлдаг” гэж хэлжээ. Сас Кари эдгээр өрнө, дорнын анагаах ухааныг нэгтгэх бус харин хослуулах талаар ярих дуртай.
 

Хорин жилийн турш Сас Кари Монголчуудын ахуй амьдралыг, ялангуяа нүүдэлчин малчин ард, байгаль, эмэгтэйчүүд болон бөө нарын амьдралыг баримтжуулсаар ирсэн. Тэрбээр тэмдэглэл хөтлөх, фото болон кино зураг авах зэрэг хэлбэрээр баримтжуулан архивласан юм. Өөрийн хийсэн тэдгээр ажлууд дээрээ үндэслэж, Миний зүрхэн дэх цаатнууд номыг туурвиж, гурван баримтат кино бүтээгээд байна.
 

Алс холын тайга нутагт өнгөрүүлсэн туршлага, хөгжилтэй мөчүүдээсээ Сас Кари хуваалцах дуртай бөгөөд бөөгийн ёслолыг үзэх мөч, АНУ-ын Вермонт мужийн жижигхэн хотоос өргөн уудам Монголын хөх тэнгэрийн зориход түүнд төрсөн сэтгэгдлийг сонсоорой. Сас Кари өөрийн туулж өнгөрүүлсэн эдгээр түүхээс жижиглэх авсан яриагаараа дамжуулан амьдралын хэв маяг, өвчин зовлонгоос ангижрах нууц, амьдарч буй газар нутаг биднийг хэн болохыг тодорхойлоход хэрхэн хувь нэмэр оруулдаг болох тухай олон өргөн сэдэвийг хөндөх болно. Тэрбээр хаа ч очсон өөрт төрсөн сэтгэгдэл, шинээр олж авсан сургамжийг бусадтай хуваалцаж, амгалан тайван байдлыг эрхэмлэн өөрийнхөө үхэшгүй мөнхийн ухамсар буюу сүнс болон орчлон дээрх бодит амьдарлын тухай өгүүлэх болно. Танилцуулга лекц нь хошин өгүүлэл, мультмедиа танилцуулга, урлагийн үзэсгэлэн, кино, уншлага болон слайд зургууд үзүүлэх хэлбэрээр байж болно. Тэрбээр сургууль, эмнэлэг, судалгааны байгууллага, номын сан, музей, орон нутгийн бүлэг хүмүүс, компани болон бусад хувийн чанартай үйл ажиллагаанд оролцоно. Түүнчлэн цөөн тооны хүмүүс, гэр бүлийн хүрээнд яриа өрнүүлэх сонирхолтой. Сас Каригийн ажил болон зорилгыг сонирхож буй сонсогчдод зориулж, түүний найз нарын тодорхойлсноор, “Өөрийн боломжоороо бусдад ихийг өгч, хуваалцах” хүсэлтэй билээ.
 

Номадикэйр байгууллага видео, уншлага, слайд танилцуулга, лекц хэлбэрээр мультимедиа танилцуулга хийдэг болно. Бидний ажил нүүдэлчдийн амьдрал, эрүүл мэнд, байгаль орчны өөрчлөлтийг цохон тэмдэглэдэг ба мөн түүнчлэн био- энергийн тухай мэдээлэл хүргэдэг. Sas@nomadicare.org хаягаар холбогдож, захиалга өгнө үү.
 

Сас Кари хүмүүсийн тавьсан асуултад өгөөмөр сэтгэлээр хариулан тэдний оролцоог сайтар хангаж, байлдан дагуулж чаддаг. Тэрбээр хүмүүст мэдээлэл түгээхийн сацуу урам зориг хайрладаг.
- Линда Яар
Ази дахь олон улсын стратегийн түншлэлийн захирал
Жорж Вашингтоны их сургууль, Вашингтон хот