Захиалгыг онлайнаар болон чекээр хийнэ үү.
Чекийн дараах хаягт илгээх
Nomadicare, 248 Washington St. Ext. Middlebury, VT 05753
$25 (хүргэлтийн хураамж орсон)

AmazonSmile –д хандаж, Экологиа байгууллагад бүртгүүлэхээ бүү мартаарай. Аmazon-р хийсэн худалдан авалт бүр Номадикэйр ТББ-г дэмжинэ.

Малчин Цэцэгмаа “Цаа буга бэлчээртээ тогтохгүй болж өөр бэлчээрлүү нүүх ба бид цаа бугаа даган нүүдэллэдэг” гэж тайлбарлав.
 

Цаа буга маллах нь Монголын Духа үндэстнүүдийн гол амьжиргаа билээ. Цаа бугыг уналага, ачлаганд хэрэглэхээс гадна сүү саалийг нь буюу шаардлагатай бол нядалж махыг нь хүнсэнд хэрэглэнэ. Нүүдэл баримтат кино цаа бугын бэлчээр сэлгэх үүднээс малчид жил бүр хэрхэн тайгын бүсийн хаваржаанаас тундрын бүсийн зуншлага хүртэл нүүдэл хийдэг болох тухай өгүүлнэ. Тус киноны найруулагч Монголын нүүдэлчин ахуй амьдрал алдагдаж байгаатай холбогдуулан Духа үндэснүүдийн нүүдлийн мал аж ахуйд суурилсан амьдралыг баримтжуулах хүсэл эрмэлзлэлийн үүзнээс тус баримтат киног бүтээсэн ажээ. Тус баримтат кинонд болж байгаа үйл явдлыг зааварчилга өгч найруулаагүй бөгөөд аливаа үйл явдал нь зохиомжид уягдаагүй болно. Энэхүү баримтат кино нь одоо цагт цаа буга маллан аж төрж буй малчдын амьдралыг бодит байдлаар нь өгүүлэн кино хальсанд буулгасанаараа онцлогтой юм.
 

Хаваржаанд сүндэрлэх Сибирийн урцын дүр зураглалаар баримтат кино эхлэж үзэгчдийг илүү амар амгалан амьдрал бүхий ертөнцөд аваачих мэт мэдрэмж төрүүлнэ. Хүмүүсийн эгэл яриаг ямар нэгэн тайлбаргүйгээр хүргэх бөгөөд Духачуудын дунд уусан орж олон жилийн уламжлалт амьдралын хэв маягийг үзэгчдэд толилуулна.
 

Үзэгчид энэхүү танин мэдэхүйн баримтат кино нь цаа буга маллах уламжлалт аж ахуйг харуулахын сацуу орчин цагийн амьдралын хэв маяг хэр нэвтэрсэн болохыг олж харна. Дамжуулах антенна, нарны эрчим хүчээр ажиллах панель, зурагт, цахилгаан хөрөө зэрэг нь уламжлалт амьдралыг орчин цагтай холбоно. Малчид нүүдэл хийхдээ цаа буга дээрээ аяга тавга, ор хөнжил, тогоо, угаалгын сав, зуух, хувцас зэрэг орчин цагийн хэрэглээ болсон бүхий л эд зүйлсийг ачаад тээвэрлэнэ. Духа үндэстнүүдийн амьдралын хамгийн чухал зорилго нь өвөг дээдсийнхээ нэгэн адил өөрсдийн амьдралаа цаа бугатайгаа хуваалцан амьдрах явдал юм.

 

Монголын нутаг дэвсгэр дэх онгон дагшин байгаль нь хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх бөгөөд зуны улиралд ч гэсэн цасан малгай өмссөн уулс, мөс тогтсон гол горхи ихээр бий. Нүүдэл хийх мөчид Тува улсын Алаш чуулгын хөгжим эгшиглэнэ. Духа нар Монголын хамгийн цөөнх болсон үндэстэн бөгөөд тэд Тува нутгаас гарал үүсэлтэй юм. Нүүдэл хийж буй малчид ой мод, гол горхи, жалга дов, мөсөнд хучигдаж хальтиргаа үүссэн хад чулуу бүхий өндөр уулыг давж гарна. Далайн түвшин өөрчлөгдөх тутам цаг агаарын байдал өөрчлөгдөж, халуунаас хүйтэн бороо, цас, салхитай цаг уурт шилжихид нүүдэлчид мөс цастай, нойтон, шавартай байгальд хүрэлцэн ирнэ.
 

Духа үндэстнүүд цэнгэлтэй бөгөөд амирлангүй харагдах бөгөөд бүхий л нөхцөл байдалд гэр бүлийн хэрэгцээгээ хангана. Урц гэрээ барих, хоол ундаа хийх, усаа зөөх, хоол хүнсээ болгож гэрээ дулаацуулах түлээ бэлтгэх гэх мэт бүхий л үйлийг хийхдээ гэр бүлүүд нэг нэгэндээ тусалж дэмжинэ. Эрчүүд урцнаас гадуурх ажлыг хариуцах бөгөөд үүнд цаа буга хариулах, арьс шир бэлтгэх, түлээ бэлтгэх болон ан гөрөө хийх ажил орно. Харин эмэгтэйчүүд урцан дотороо хүүхдээ харах, хоол унд бэлтгэх, оёдол хийх зэрэг ажлыг гүйцэтгэхээс гадна цаа бугаа саах, усаа зөөх, сүүтэй цай чанах, бяслаг болон бусад цагаан идээ бэлтгэх үүрэгтэй. Дээр дурдсан ажил хаваржаа, зусланд болон нүүдэл хийж байхад ч тогтмол үргэлжилнэ. Нүүж очсон нутаг бүхэн тэдний гэр юм.
 

“Нүүдэл” киноны үйл явдал урсгал мэт үргэлжлэх бөгөөд нүүдэл суудал хийх нь Духа үндэстнүүдэд амьсгалахтай ижил. Эрс тэс уур амьсгалтай өргөн уудам нутаг дэвсгэр нь мятрашгүй хүч зоригтой малчид, цаа бугыг үл зогсооно. Энэ цагт ан амьтан, газар нутагтай хүй холбоотойгоор нүүдэл хийж амьдарч буй дэлхий дээрх цөөхөн хэдэн үндэстнүүдийн амьдралыг байгаа чигээр нь ямар нэгэн байдлаар өөрчлөлгүй энэхүү баримтат кино толилуулж байна.