Хэрэгцээ: “Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой” баримтат киноны зураг авалтыг 2001 онд Өмнөговь аймгийн Манлай суманд хийж байх явцад сумын эмнэлэгийн эрхлэгч н.Рэнцэнноров эмчээс ;хэрвээ тус эмнэлэгт юу хүссэнээ авч болох бол юу авахыг хүсч байна вэ?" хэмээн асуусан юм. Манлай сумын эмнэлэг нь бусад сумдын эмнэлэгүүдийн адил халуун, хүйтэн устай холбогдоогүй, дотор ариун цэвэрийн өрөөгүй бөгөөд цахилгааны хязгааралттай аж. Мөн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хувьд учир
дутагдалтай ихтэй байсан. Эрхлэгч Рэнцэнноров эмчийн мөрөөдөл бол сумын эмнэлэгт лабораторитай болох бөгөөд хэрэв лабораторитой болчихвол сумдын иргэд есөн цаг машинаар явж цус, шээсний шинжилгээ өгөх шаарлагагүй болох ажээ.

 

Хөтөлбөр: Дараагийн жил Номадикэйр ТББ Манлай сумын эмнэлэгт микроскоп, ценрифуг болон эмнэлэгийн бусад хэрэгслийг хандивлав. Шинэ тоног төхөөрөмжийг зөв ажиллуулах талаар эмнэлэгийн техникийн мэргэжилтэн хүрэлцэн ирж зааварчилгаа өгсөн болно. Эмнэлэгийн тоног төхөөрөмж болон дагалдах хэрэгслийг АНУ-ын Нью-Англи орчмын
эмнэлэгүүд хандивлан ажилласан бөгөөд тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд нь хоёр сумдын эмнэлэгт хүрэлцэх хэмжээний байсан тул Манлай болон Мандах сумдын эмнэлэгүүдэд хандивлав.


Үр нөлөө: Тус хоёр сум болон сум орчмын нийт 5000 малчид өөрийн гэрт ойр шинжилгээ өгөх боломжтой болсон.
 

Цаашид: Лабораторийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл болон холбогдох сургалтыг Дорноговь аймгийн Алтанширээ, Иххэт сумдууд болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын эмнэлэгүүдэд хандивлан хүргэж, нийт 100,000 орчим орон нутгийн иргэдэд хүрч ажилласан.
 

2007 онд Монгол улсын засгийн газраас бүх сумдын эмнэлэгүүдэд микроскоп нийлүүлсэн болно.

Лабораторийн төсөл