Номадикэйр

Nomadicare supports and preserves traditional Mongolian nomadic culture through healthcare, films, and stories.
 
 

Номадикэйр ТББ-ын түүх

Мэргэжлийн сувилагч болох Сас Кари 1994 онд Монголд анх удаагаа хөл тавьснаар өөрийн эрс тэс уур амьсгалтай тэр нутагт амьдардаг нүүдэлчин ард түмний дунд ажиллах энэ насны хүсэл тэмүүлэлийг олсон юм. Сувилагчийн суурь боловсрол дээрээ тулгуурлан тухайн үед нэн хомсдолтой байсан эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр анх Монголд ажиллах гараагаа эхлэсэн бөгөөд нийт 20-иод жилийн турш нүүдэлчин, цаа бугын аж ахуй эрхлэгч ардын дунд ажилласнаар тэдэнтэй дотно харилцаатай болсон юм. Тэдгээр ард түмэн Сас Карид зүрх сэтгэлээ нээсэн үеэс түүний үйл ажиллагаа эрүүл мэндийн тусламжаас устаж үгүй болох аюултай тулгарсан аж байдал, ахуй соёлыг баримтжуулахад чиглэх болжээ.

 

Сас эрүүл мэндийн туламж, баримтжуулалтын чиглэлээр хийж буй ажлаа үргэлжлүүлэх зорилготойгоор Номадикэйр төрийн бус байгууллагыг 2010 онд 501 (c) бүртгэлтэйгээр Экологиа байгууллагын ивээл дор байгуулсан юм. Тэрбээр гурван баримтат киног бүтээн найруулсан бөгөөд тэдгээр нь Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой, Ёслол болон Нүүдэл юм. Мөн Миний зүрхэн дэх цаатнууд нэртэй ном бичжээ.

 

Номадикэйр эрхэм зорилго нь уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг хослуулан нүүдэлчин ахуйн хэв маяг, нүүдэлчин ард түмний мэдлэг ба зүрхний дуу хоолойг баримтжуулснаар тэдний тогтвортой оршихуй ба соёлыг хадгалж үлдээх ажлыг дэмжин ажиллахад оршино.

Тодорхойлолт

Энэхүү завшааныг ашиглан Монголын түүх, соёл, хэлийг насан туршид судалж,
Монголыг АНУ-д болон дэлхийд сурталчилж буй Таньд талархал илэрхийлье.

Б. АлтангэрэлМонгол улсаад АНУ-д суугаа элчин сайд

Монгол малчдын эрүүл мэндэд анхаар ажилладаг Номадикэйр байгууллагыг би бүрэн
дүүрэн дэмжиж байна. Малчид өөрийн амьдарч буй газар нутаг, байгаль, ан амьтдыг
хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмэрээ оруулдаг билээ.

Доктор Жайн Гоодал
Жайн Гоодалын Институт, НҮБ-ийн Энх тайвны элч

Номадикэйр байгууллага болон Сас-д бид талархаж байна. Тэрбээр бидний
амьдралыг кинонд мөнхжүүлэн үлдээхээс гадна витамин С-аар байнга хангадаг.
Витамин С хэрэглэснээр манай хүүхдүүд өвөлдөө эрүүл байна.

С. Ганбат, Зүүн тайгын Духа цаатан

 
JOIN THE MAILING LIST
  • Facebook Social Icon
  • YouTube Social  Icon
  • Vimeo Social Icon
  • Amazon Social Icon
  • Etsy
  • Twitter Social Icon