Захиалгыг онлайнаар болон чекээр хийнэ үү.
Чекийн дараах хаягт илгээх
Nomadicare, 248 Washington St. Ext. Middlebury, VT 05753
$25 (хүргэлтийн хураамж орсон)

AmazonSmile –д хандаж, Экологиа байгууллагад бүртгүүлэхээ бүү мартаарай. Аmazon-р хийсэн худалдан авалт бүр Номадикэйр ТББ-г дэмжинэ.

Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой

Эзгүй уудам нутгийн амьдалыг харуулах Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой баримтат кино нь үзэгчдийг өөр ертөнцөд аваачна. Соёлын өөрчлөлт явагдаж буй шилжилтийн үеийн цаг мөч нь тухайн ард түмний ирээдүйн амьдрал, байгаль орчин болон амьдралын хэв маягийг тодорхойлно.
 

ХХI зуунд амьдарч буй таван малчин эмэгтэй өөрийн амьдралыг үзэгчидтэй хуваалцах ба тэдэнд эмээ ээжээсээ өвлөж авсан амьдралын дууг эгшиглүүлэхийн хажуугаар орчин цагт тулгарч буй асуудлыг туулах шаардлага гарна.
 

Говийн эмэгтэйчүүд ба тэдний гэр бүлийн өдөр тутмыг аж амьдралын хүнд бэрх хэмнэлийг харуулсан тус баримтат киноны зураг авалтыг дөрвөн жилийн турш авч, эмэгтэйчүүдтэй ярилцага хийсэн юм. Тэдний амьдрал нь хүмүүс, байгаль дэлхий, орон нутаг болон гэр бүлийн харилцаан дээр оршин тогтноно. Говийн хөрс сул тул тэнд газар тариалан эрхлэх боломжгүй юм. Тэд жилд 4-5 удаа бэлчээр сольж нүүдэл хийж, газар нутагтаа тэнцвэрийг олж амьдарна.
 

Говийн эмэгтэйчүүд хэрэгцээтэй бүхнээ өөрсдийн гараар бэлтгэнэ. Тухайлбал хонины ноосоор эсгий, сүүнээс бяслаг, тараг, өрөм, ааруул зэрэг сүүн бүтээгдэхүүнийг бэлтгэн хйинэ. Өдөр тутам уух сүүтэй цайг хийхдээ
худгаас хувингаар гараараа татаж авсан усыг бэлчээрээс түүж хатаасан аргал түлж буцалгана. Говийн эмэгтэйчүүд ямаа, адуу, тэмээгээ саана.

 

Ямаанаас самнасан ноолуураа хуурай цайгаар арилжаална. Тэд эмээ ээжийнхээ адил зогсоо зайгүй ажиллах бөгөөд нүүдэлчдийн амьдрал эдгээр ажилсан эмэгтэйчүүдийн нуруун дээр тогтоно.
 

Говь нутаг үзэсгэлэнтэй ч, эзгүй зэлүүд юм. Говийн эмэгтэйчүүд бидэнтэй адил ирээдүйд хүүхдүүддээ сайхан амьдрал, эрүүл энхийг хүснэ. Найрсаг эмэгтэйчүүд өөрсдийн амьдралыг бидэнтэй хуваалцан өөрсдийн гэр орон,
орон нутгийн эмнэлэгт зочлох урилга өгнө. Тус баримтат кино нь говь нутагт амьдарч буй эмч, бариач, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүсэл мөрөөдөл, зовлон бэрхшээл, аз жаргал, инээд, хүүхэд, мал, төрөлт зэрэг эмзэг
сэдэвийг хөндсөн болно. Тус киног үзсэнээр говийн амьдралыг бид ойлгох энэхүү амьдралын хэв маяг нь өөрчлөгдөж байгаа тул ирээдүйд тэдний амьдрал хэрхэн эргэх нь оньсого мэт.