Духачуудын эрүүл мэндийн төсөл

Хэрэгцээ: Номадикэйр ТББ-с цаа бугын аж ахуй эрхлэгч духачуудын эрүүл
мэндийн хэрэгцээг үнэлэх үүднээс эрүүл мэндийн мэдээллийн санг бий
болгосон.


Хөтөлбөр: Цаа буга аж ахуй эрхлэгч 250 нүүдэлчдийн биеийн ерөнхий
байдал, гемоглобины үзүүлэлть тэдний биед буй гол зовиуруудыг долоон
жилийн турш баримтжуулахад даралт эхсэх, шүдний өвчлөл хамгийн
түгээмэл байсан. Бусад эрүүл мэндийн асуудалд эрэгтэйчүүдийн хүрээнд
архи хэтрүүлэн хэрэглэх буюу тамхи таталт орсон.

Авсан арга хэмжээ: Номадикэйр ТББ нь АНУ-аас хүний их эмч болон
шүдний эмч нарыг урьж ажиллуулсан бөгөөд нийт эмчлэх боломжгүй 200
хорхойтой шүдийг авсан ба энэ нь өвчин намдаах Новокайн тарианы
нөөцийг нь дуусгасан юм. Мөн хүүхдүүдэд зориулан чихрийн хор хөнөөлийн
талаар сургалт хийх, сурталчилгааны материал, кино үзүүлэх ажлыг
сургууль болон олон нутагт зохион байгуулж, аялал жуулчлалын
компаниудад хүүхдүүдэд чихэр тараах ямар хортой болохыг таниулсан.