Захиалгыг онлайнаар болон чекээр хийнэ үү.
Чекийн дараах хаягт илгээх
Nomadicare, 248 Washington St. Ext. Middlebury, VT 05753
$25 (хүргэлтийн хураамж орсон)

AmazonSmile –д хандаж, Экологиа байгууллагад бүртгүүлэхээ бүү
мартаарай. Аmazon-р хийсэн худалдан авалт бүр Номадикэйр ТББ-г
дэмжинэ.

Ёслол
Монголын умард нутгийн бөө нарын дунд хийсэн оюун санааны аян

Найруулагчийн үг
Энергийн эмчилгээ хийдэг миний бие харийн уламжлал, соёлтой хүмүүс өөрийн оюун санааны мөн чанар болох сүнстэй хэрхэн холбогддог болохыг сонирхон гайхширдаг юм. Говь нутагт эрүүл мэндийн халамжийн чиглэлээр олон жилийн турш ажиллаж “Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой” нэрт баримтат киног бүтээсний дараа би Монголын умард хэсэгт Сибирьтэй ойр орших нутагт очих болсон билээ. Энэ нутагт бол бөө нарын нутаг. Би тэдний ертөнцийг дэлхий дахинд хуваалцахыг зорьсон юм. ЁСЛОЛ баримтат киног бүтээх нь өмнөх кинонуудыг бүтээхээс өөр байлаа. Маш олон жилийн турш Монголын хойд нутагт машин, галт тэрэг, морь, жипээр болон цаа буга унан гол ус, шавар, хад чулуу, уулыг гатлан явах шаардлага гарсан. Мөн цаа бугын аж ахуй эрлэгы малчдын амьдардаг Сибирийн урцанд ч амьдарч байлаа. Нутгийн ард, тэдний амьдралтай танилцах нь нэн тэргүүний шаардлага байсан. Маш олон жил тус нутагт очсноор бөө бөөлөх ёслолыг үзэх завшаан надад олдсон бол тэрхүү ёслолыг кино хальсанд буулгах зөвшөөрлийг олон жилийн дараа авсан юм. Кино зураг авахад шаардагдах тоног төхөөрөмж маань жип машинд багтах хэмжээнд байхаас гадна бидний хүнс, аялалын хэрэгсэл болон нутгийн бүх айлд хүргэх витамин, ариун цэврийн багцуудын цуг морин дээр тээвэрлэх хэмжээний байх шаардлагад нийцүүлэн
ажилласан юм. Бидний очих нутагт цахилгаан байхгүй учир нарны панель, зай ашиглаж төхөөрөмжөө ажилуулж байв. Мөн интернэт, гар утас холбогдох боломжгүй тул хүмүүстэй ярилцлага хийхдээ биеэр очиж зөвшөөрөл авдаг байлаа. Жишээлбэл бөөгийн ёслолын зураг авах зөвшөөрлийг авахын тулд миний хөтөч мотоциклээр хоёр
цагийн хол газар явж, хариу авсаны үндсэн дээр бид машин олж ёслол болох цагт амжин очиж байлаа. Би тус киноны зохиолыг найруулахаас татгалзаж, ямар нэгэн байдлаар болох гэж буй үйл явдлыг баримтжуулахыг эрэлхийлж байлаа. Юутай ч гэсэн кино маань одоогийн хэлбэрийг олж олны бүтээл болсон юм. Монголын умард зүгт онгон дагшин байгаль бүхий алслагдсан нутагт орших Дархад, Духа үндэстнүүд дунд бөө нар мал маллан амьдрана. Тэд онгодын дуудлагын дагуу онгодоо хэрхэн авч, мөн түүнийг эсэргүүцэж байгаа тухай өгүүлнэ. Тус киноны найруулагч 20 жилийн турш Монголын соёл, анагаах ухаан ба бөө мөргөлийг судалсны эцэст бөөгийн ёслолд уригдсан юм. Энгийн нүдэнд үл үзэгдэх өвөг дээдсийн сүнс орших ертөнцөд хэрхэн нэвтэрч анагаах увидасыг олж авдаг тухай бөө өөрийн шавьдаа сургаж байгааг бид баримтаар харна. Монголчуудын амьдралын хэв маяг маш эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед энэхүү баримтат кино нь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн Монгол амьдрал ахуйг үгүй болохоос нь өмнө хальсанд буулгаснаараа онцлогтой юм.

Тулгарсан бэршээлүүд
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос аялалын дөрвөн хоногийн зайд орших (машинаар 3 хоног, мориор 1 хоног) цахилгаан үгүй Хөвсгөлийн тайга нутагт кино зураг авах амаргүй байлаа. Холын замд тэсвэртэй тоног төхөөрөмж, нэмэлт зай болон нарны панелыг ус нэвтрэхгүй цүнхэнд хийж авч явах нь хатуужилтай багын хийх ажил байсан юм. Кино зурах авах нь ч тэнцвэр шаардсан нарийн үйл байлаа. Бөөгийн ёслол түнэр харанхуйг шаардаж байхад зураг авалтанд гэрэлтүүлэг хэрэгтэй байв.


Ямар үзэгчид сонирхох вэ?
Тус баримтат кино нь шашин судлал, сэтгэл зүй, Монгол болон төв Ази, антропологи (хүн судлал), аялал, соёл, тархи судлал болон унадаг өвчинг судалж буй хүмүүсийн сонирхолыг татах бөгөөд кинонд гарах дүр зураг, дуу чимээ болон тэр болгон хүмүүст дэлгээд байдаггүй зан үйлийг баримтжуулсанаараа онцлог юм. “Ёслол” баримтат кино нь бөө судлалыг академик болон сонирхогчдын түвшинд олон нийтэд танилцуулсан бүтээл болсон.

– Доктор, профессор Виктор П. Или Юнион их сургууль