Миний зүрхэн дэх цаатнууд ном

Захиалгыг онлайнаар болон чекээр хийнэ үү.
Чекийн дараах хаягт илгээх
Nomadicare, 248 Washington St. Ext. Middlebury, VT 05753
$20 (хүргэлтийн хураамж орсон)

AmazonSmile –д хандаж, Экологиа байгууллагад бүртгүүлэхээ бүү мартаарай.
Аmazon-р хийсэн худалдан авалт бүр Номадикэйр ТББ-г дэмжинэ.

Сас Кари өөрийн зүрх сэтгэлийн дуудлагдаа хөтлөгдөж Монголын умард хэсэгт алслагдан орших цаа буга маллан амьдрах нүүдэлчин ард түмнийг зорино. Тэрбээр тэнд байх хугацаандаа оюун санааны ертөнц, бодит үнэн, эртний эмчилгээний аргуудыг танин мэдэж, сэтгэл зүрхээрээ тэдэнтэй хэрхэн хүчтэй холбогдохыг хамтдаа мэдэрнэ үү.

Хөвсгөл аймагт төрж өссөн хүний хувьд Сасын номонд бичсэн биет болон
оюуны ертөнц үнэхээр зэрэгцэн оршдог гэдэгт би санал нэг байна. Сас Каригийн
номыг уншихад тун таатай байлаа.
- Ц. Оюунгэрэл
Монгол улсын Соёл, аялал жуулчлал, спортын сайд, УИХ-ын
гишүүн

Бид соёлын солилцооны тухай ихээр ярьдаг боловч түүнийг ихэвчлэн өнгөцхөн төдий яриад л өнгөрдөг. Харин тус ном нь өгүүлж буй соёлд хол ойрын зайг умартан гүн гүнзгий нэвтэрч чаджээ. Итгэл төрүүлсэн маш сайхан түүхийг өгүүлнэ”.

- Билл Мкиббин
Зохиолч ба байгаль хамгаалагч

Сас Кари манай улсад ирснээр биднийг баяжуулж байдаг.

- Х. Бэхбат
Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд

Энэхүү ном нь бидний үр ач нарт зориулсан эрдэнэ юм.
- Халзан, Баруун тайгын Духа цаатан ба бөө

Бидний амьдралыг чамин гоо

үгээр бус, энгийн үгээр өгүүлсэн нь таалагдлаа.
- Отгонбаяр, Баруун тайгын Духа цаатан

Сасын бичилт, хэл найгууллага нь нэн дотно учир танд цааны арьсан дээр
тухлангаа цааны сүүтэй шинэхэн цайг ууж байхад чинь шатаж буй арцны утаа
үнэртэх шиг мэдрэмж төрөх болно. Уншихад сайхан ном болжээ.

- Санж Алтан
Монгол-Америкийн соёлын нийгэмлэгийн ерөнхийлөгч

Төв Азийн уулс дунд орших устаж болзошгүй соёлын тухай, тэнд өрнөх адал
явдлыг сэтгэл зүрхнээсээ тодорхой өгүүлсэн ном аж.

- Доктор, профессор Стивен Ёнг, Умард судлалын багш ба Монгол
орноор аялагч