Урлагийн бүтээлийн үзэсгэлэн

Цаа бугын мал аж ахуй эрхлэгч Духа үндэстнүүдийн цаа бугын эврээр хийсэн
сийлбэр


Бүтээл цуглуулагчийн үг
1990-ээд оны үеэр Монголд анх хөл тавьж байх тэр цаг мөчид цаа бугын цустай
эвэрийг олон тоогоор ачааны машинд ачин БНХАУ-руу зөөдөг байлаа. Цаа буга
маллагч Духачуудыг орлого олох нэг арга нь энэ байлаа. Харамсалтай нь цаа
бугын эврийг хүчээр тайрч авах нь тус амьтанд маш хор хөнөөлтэй болохыг тэд тун
удалгүй олж мэджээ. Эвэрээ тайруулсан цаа буга паразит бичил биетэд идэгдэж,
өвчилдөг аж. 1990-ээд оны сүүлээр Духа малчид цаа бугын эвэрийг сийлэх
багажтай болжээ. Тус багажийн ашиглан байгалаасаа унасан цаа бугын эвэрээр
сийлбэр хийх болсон юм. Цаа бугын эвэр жил бүр шинээр ургах тул унасан эвэрээр
олон янзын сэдэвтэй сийлбэр хийнэ. Малчин өрх байгаль дэлхий, ан амьтан,
тайгын амьдралыг харуулсан сийлбэрийг худалдаж орлого олно.

 

Цаа бугын аж ахуй эрхлэгч уугуул нутгийн малчдад талархаж байгаагаа илэрхийлье.
Тэд өөрсдийн зүгээс сийлбэрийн урлагаараа дамжуулан амьдралаа бусадтай
хуваалцана. Нүүдэл баримтат киног олны хүртээл болгох үеэр эдгээр сийлбэрийг
танилцуулах тохиромжтой юм.
Сийлбэрүүдийг өөрийн музэй, галлерэйд үзэсгэнгийн журмаар тавих хүсэлтэй бол
бидэнтэй холбогдоно уу.


-Сас Кари